“Эрх чөлөө-16” цуглаан болж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

“Эрх чөлөө-16” цуглаан болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа “Эрх чөлөө 16” уриатай Иргэний хөдөлгөөнүүдийн цуглаан болж байна. Цуглаанд “Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны дэд тэргүүн Г.Уянга, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд, мөн О.Магнай нарын хүмүүс оролцож байгаа аж. Тэдний өнөөдөр цуглах болсон шалгаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар  зүйл болох амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа аж. Иргэний хөдөлгөөнийхөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг хэрэгжүүлэхийн тулд цаашид сар бүрийн 16-нд цуглаж байх гэнэ. Тэдний дараагийн цуглаан ирэх сарын 16-нд болно.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж