Б.Тэмүүлэн эхний барилдаандаа яллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн эхний барилдаандаа яллаа

Азербайжаны нийслэл Баку хотноо “World Masters” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болох юм. Харин манай тамирчдаас Б.Тэмүүлэн -100 кг-д өрсөлдөж байна. Жингийнхээ ангилалд дэлхийд чансаагаараа 17-рт эрэмбэлэгдээд буй Б.Тэмүүлэн саяхан эхний барилдаанаа хийж, ялалт байгууллаа. Тэрбээр Азийн аваргын алт, хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Гуанжоугийн Азийн наадмын аварга, Японы шилдэг тамирчин Такамаса Анаиг цэвэр ялсан байна. Одоо манай тамирчин хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Элмар Гасимовтой хүч үзэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж