Өнгөрсөн долоо хоногт Германд өндөг болон гахайн махнаас хавдар үүсгэгч диоксин хэмээх бодис ихээр илэрч, дэлхий даяар дуулиан шуугиан тараасан билээ. Германы Лөүэр Саксон дахь нэгэн үйлдвэр нууцаар амьтны тэжээл үйлдвэрлэж зарсан нь илэрсэн тул Лөүэр Саксон, Хойд Райн Вестфаль, Бавар болон Брэндэнбург дахь шувуу болон гахайн 934 аж ахуйн үйл ажиллагааг дахин нэмж зогсоолоо. Хяналт шалгалтын дүнд хортой байж болзошгүй 100,000 өндгийг устгасан ч, цаашид хяналтыг чанга хэвээр байлгах юм.
Диоксин нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд маш бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд эрүүл мэндэд шууд хор нөлөө үзүүлэхгүй ч, аажимдаа олон төрлийн өвчний урьтал нөхцөл, тэр дундаа хавдар үүсгэгч хүчин зүйл болдог байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос болон Хятад улсууд Германаас импортолдог гахай, тахианы мах болон бусад бүтээгдэхүүнд хориг тавиад байна.
Б. Энхцэцэг