Германы баруун өмнөд районоор орж ирсэн "Дитер" циклон бүс нутгийн шинэ үерийн аюулыг үүсгэх хандлагатай болов. Тэр бүс нутаг өмнөх үерийнхээ үр дагаварыг арилгаж чадаагүй байна.
Циклон их хэмжээний бороог дагуулж байгаа ба пүрэв гаригийн оройноос бороо орж эхэлжээ. Хойд Рейн мужийн Вестфали, Саар, Рейнланд-Пфальц, мөн Гессена ба Баден-Вюртембергийн зарим бүс нэг кв/м-т 50-70 литр ус унана гэж хүлээгдэж байгаа ажээ.
Мөн ойрын үед тэр нутгаар агаарын хэм 14 градус хүртэл халах учраас цас хайлан шар усны үер гарч магадгүй боллоо. Рейн, Майн, Некар, Таубер ба Мозель гол мөрний төвшин эрс нэмэгдэж магадгүйг мэргэжилтнүүд санууллаа. Хэдхэн хоногийн өмнө болсон үерт дөрвөн хүн амиа алдсан байв.
Ш.Мягмар