Италийн Сицилийн арлын Этна галт уулын цуврал дэлбэрэлт гарч байгаа тухай пүрэв гаригаас мэдээлж байна.
Сүүлийн үеийн томоохон дэлбэрэлт нь нэгдүгээр сарын 13-ны шөнө эхлэн хоёр цаг орчим үргэлжилсэн байв. Галт уулын ойролцоох Катания ба Сигонелла хотуудын нисэх буудлуудыг хаасан байлаа. Халуу хайр—лмагийн урсгал нь галт уулын тогооны зүүн өмнө хэсгээр урсан хүн амьтан суудаггүй Валье дель Бове хөндийд хүрсэн байлаа. Галт уулын тогооноос том бул чулуунууд 60 метрийн өндөрт шидэгдэж байжээ.
Пүрэв гаригт галт уулын идэвхжилт буурсан учир орон нутгийн нисэх буудлуудын ажиллагааг сэргээсэн байв. Европт хамгийн идэвхтэй гэгдэх Этна галт уулын өндөр нь 3328 метр ба бараг жил тутам л идэвхжиж байдаг.
Ш.Мягмар