Мотоцикл хөлгөлсөн гэмт хэрэгтнүүд Аргентины ерөнхийлөгч Киршнерийн аппаратын ажилтныг бэлэн мөнгө авч явахад нь дээрэмджээ. Төрийн тэргүүнийг Ойрхи Дорнодоор айлчлах үеийн тээврийн зардлын мөнгийг тэр хүн авч явсан гэнэ.
Хэрэг явдал энэ сарын 12-ны өдөр 16:00 цагийн үед Буэнос-Айресийн зүүн хойд хэсэгт болсон байлаа. Орон нутгийн Perfil.com сайт мэдээлснээр ерөнхийлөгчийн гадаад айлчлалын зохицуулагч 44 настай ажилтанг гэртээ харьж явахад нь нэг этгээд толгойд нь гар буу тулгаж байгаад мөнгөтэй цүнхийг нь авч мотоциклтэй хамсаатныхаа хамт зайлан явжээ.
Нийтдээ 68 мянган ам.доллар ба 17 мянган еврог дээрэмдсэн байлаа. Мөнгө нь ерөнхийлөгчийн онгоцны нисгэгч нарын цалин ба тээврийн бусад зардалд зориулагдсан байв. Киршнерийн аппаратын ажилтан мөнгийг бэлнээр авч хамгаалагчийн хамт тусгай машинаар гэртээ хүргэгдсэн байв.Яагаад мөнгийг бэлнээр авсан, тэр хүнийг албаны машин гэрт нь хүргэсэн мөн тэрээр бэлэн мөнгөтэй яагаад явгаар явж байсан зэрэг асуудал гарлаа хэмээн Perfil.com онцолсон байв.
Аргентины ерөнхийлөгч энэ сарын 13-наас эхлэн Кувейт, Катар, Туркт айлчлалаа хийж байна.
Ш.Мягмар