Суданд улс тусгаарлах референдум явагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Суданд улс тусгаарлах референдум явагдлаа

Санал хураах байранд. Фото: AFP    

Суданд тус орны өмнөд хэсгийг тусгаарлах тухай бүх нийтийн долоо хоногийн санал хураалт явагдаж дууслаа. Санал хураах төвүүд нэгдүгээр сарын 15-ны орон нутгийн цагаар 18:00-д хаагдсан байв.

Бүх нийтийн санал хураалт хүчинтэй болсноор тооцогдож байна учир нь сонгогчдын 80 хувь саналаа өгчээ. Өмнөд Суданы харьяатууд Хойд Судан болон гадаад орнуудад саналаа өгцгөөсөн байв. Олон улсын ажиглагчид санал хураалтыг нээлттэй стандартын дагуу явагдсан гэлээ.

Бүх нийтийн санал хураалтын дүнг хоёрдугаар сарын дунд үеэс албан ёсоор гаргасан байх ба одоо хэн ч Өмнөд Суданыг тусгаар улс болно гэдэгт эргэлзэхгүй байна. Шинэ улс 2011 оны долдугаар сарын 11-нд албан ёсоор зарлагдаж магадгүй.
 
2005 онд Засгийн газар ба өмнөдийн улс төрийн гол хүчин Суданы ардын чөлөөлөх хөдөлгөөн хоёрын хооронд байгуулсан энхийн гэрээний дагуу энэ санал хураалт хийгдлээ. Тэр жил бараг хоёр сая хүний амийг авсан Суданы иргэний дайн дууссан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж