Бразилийн Тересополис хотод аврагч нарт туслахаар армийн анги нэгтгэлийг илгээжээ. Цэргийн үерт амь үрэгдэгсдийг нутаглуулах, дээрэм тонуултай тэмцэх зэрэг ажил хийх юм байна.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Бразилийн үер ба газрын нурангид амиа алдагсдын тоо 610 болоод байна. Agence France-Presse мэдээлснээр, гамшигт хамгийн ихээр Нова-Фрибургу хот нэрвэгдсэн ба тэнд 274 хүн амиа алджээ. Хотын моргт зай байхгүй учраас хүмүүсийг таниулах ажиллагаа хийлгүйгээр шууд оршуулж байгаа ажээ.
Тересополис хотод үерээр үрэгдэгсдийн тоо 263 боллоо. Петрополис хотын 55, Сумидоругийн 18 хүн амиараа хохирчээ.
Аврагчид гамшигт нэрвэгдсэн газар бүр ажиллаж чадахгүй байна. Зарим бөглүү тосгонд зам сэтрэн эвдэрсэн учир хүрэх аргагүй байгаа ажээ. Утсан болон интернэт харилцаа таслдаж байгаа учраас хохирогчдын тоог гаргахад хүндрэлтэй байна.
Урьдчилсан тооцоогоор 14 мянган хүн орон гэргүй болжээ. Бразилийн өнөөгийн үер хамгийн хүнд гамшиг болжээ.
Ш.Мягмар