Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 16

Нэгдүгээр сарын 16-ны баяр

АНУ-д чөлөөт итгэл үнэмшлэлийн өдөр

Хүн бүрийн шашин шүтлэг нь хүн бүрийн итгэл үнэмшлэлийн хэрэг байх ёстой (Фото: Lincoln Rogers,
Shutterstock)

Жил бүрийн нэгдүгээр сарын 16-ны өдрийг АНУ-ын ерөнхийлөгч бүр нь чөлөөт итгэл үнэмшлэлийн өдөр (Religious Freedom Day) гэж зарлан америкчуудад энэ баярыг гэр
бүл, сургууль
ба их сургуулиуд болон бизнесийн байгууллагууд тэмдэглэж байхыг уриалдаг.

Виржиниа мужийн Ерөнхий ассамблей 1786 оны энэ өдөр Виржиниагийн шашин шүтлэгийг чөлөөтэй байх тухай (Virginia Statute on Religious Freedom) шийдвэрийг
гаргасан байна. Томас
Æефферсон
(Thomas Jefferson) уг хулийг боловсруулсан ба тэр нь түүний хамгийн
том гавьяагаар үнэлэгджээ.

Жефферсоны хуулиар орон нутгийн шашины байгууллага хүмүүсээс
татвар авах практикийг болиулж хүмүүс ялгаварлан гадуурхалгүйгээр өөрийн итгэл үнэмшлэлийг гаргаж байх иргэний эрхийг хамгаалж өгсөн юм.
Жефферсоны баримт нь АНУ-ын Үндсэн хуульд чөлөөтэй шашин шүтэх эрхийн баталгаа болсон засварыг оруулах суурь нь болсон байв.

Мөн энэ сарын гурав дахь ням гаригт Дэлхийн шашины өдрийг
(World Religion Day) тэмдэглэж байхаар 1950 онд тогтоожээ.

Путрада Экадаши

Путрада. Бурхны ариун нэрийг магтан дуулж байгаа нь (орчин үеийн
зураг)

Хятадууд өөрсдийгөө хятадууд,
арабууд өөрсдийгөө арабууд
гэж нэрлэдэггүй шиг инду нар өөрсдийгөө инду
гэж хэзээ ч нэрлэж ирээгүй. Англичууд хятадуудыг шаазангийн наймаачдаар харсан шиг (chinа
гэдэг үг англиас шаазан гэж бууна), месопотомийнхан Хоёр мөрний
хөндийд
өмнө зүгээс нэвтэрсэн
омгийнхний нүдэнд цөлийн хүмүүс ба тэнүүлч нүүдэлчид (al-arab үгийг тэгж буулгаж болно) болон харагдаж байв. Инду гэж энэтхэгчүүдийг
персүүд нэрлэсэн  байв (hindu гэдэг
нь орчин үеийн Инд мөрний Синдху гэсэн нэрнээс үүдэлтэй).

Инду нар өөрсдийн орныг Бхарата-варша гэх ба өөрсдийгөө бхарат эсвэл ария гэж нэрлэдэг
аж. “Ария” гэдэг нь  “амьдралын учир ухааныг
олсон тэр хүн” гэсэн утгатай бөгөөд “бхарат” нь алс тэртээх бүх дэлхийг захирч байсан их эзэн хаан “Бхаратын үр удам”
гэсэн үг ажээ.
Путрада Экадаши (Putrada Ekadashi) баярын уламжлал нь эзэн хаан Бхаратын түүх шиг
маш эртнээс гэнэ. Веда ба Пуранад бичигдсэн (Пурана сударт 60 кальпын түүхэн хуанлийн
үйл явдал
өгүүлэгдсэн
гэх бөгөөд нэг кальп нь 
4 320 000 000 жил) гэдэг.

Орчин үеийн шинжлэх ухаан үүнд нүдээ бүлтийлгэхээс гадна амаа айгайна. Учир өнгөцхөн судаллаа
гэхэд одоо мартагдсан хэл дээр 10 их наяд дөрвөн мөртийг судлах хэрэгтэй. Ведын хэмжээ нь тийм юм. Энэ нь байж боломгүй  сонсогдлоо ч жинхэнэ амьдралын учир утгыг тайлсан
хүмүүсийн
тэр уламжлалын цэцэн мэргэн санааг зүгээр орхиж болохгүй. Үүний тод жишээ нь энэ баяр юм. Энэ өдөр баяраа
хийж байгаа хүмүүс Ведын ариун судрын үйлдэл, нэр, хэм хэмжээ, чанараар илэрсэн Шри Нарайаныг ойлгохыг
хичээн эрмэлзэх ажээ. Бхавишья Пураны Путрада Экадашийн түүх ийм:
Бхадравати улсын хаан Сукутуман ба түүний зохимжит хатан хаан 
Шайбья хоёрт хүү байхгүй ихээхэн
шаналж байжээ. Эртний уламжлалаар хүү
нь эцгийгээ нас барсны дараа элэнц хуланцдаа ус өргөх тарпан ёслолыг тогтмол хийж байх ёстой аж.

Хаан бодохдоо: “Хүүгүй  айл хэрэггүй гэх.
Гэр бүлтэй хүний зүрх сэтгэл, тансаг байр хүүгүй бол эзгүй бөгөөд өччүхэн. Хүүгүй хүн элэнц хуланцдаа өрөө өгч чадахгүй аваас
гэр бүлтэй хүн бүр хүүтэй болохыг эрмэлзэх аж. Тэр замаар л хүн алдар хүндээ
олон тэнгэрийн оронд хүрнэ. Хэдэн зуун өмнөх насандаа хүний хийх буяны гэрч нь хүү
болно. Үүгээр Бурхан Вишнугийн урьд насанд шүтлэг бишрэлээ
илэрхийлэх бус уу. Хүүгээр, баян тансагаар, ухаанаараа Дээд тэнгэр Шри Кришнагийн ивээлийг
олно. Би ингэж үзнэ” гэв.

Нэгэн удаа хаан өтгөн ойд оров. Хагс өдрийн дараа хаан өлсөн цангаж эхэллээ. Ус хайж явсаар тэр нэгэн гоё цөөрөмд хүрч иржээ.
Түүний дэргэд олон мэргэд хувилгаад амьдран эрхээ эргүүлэн Бурхны
нэрийг магтах аж. Хаан тэдэнд мэхийн мөргөж залибарчээ. Мэргэд Путрада Экадашийн өдрөөр тэнд
усанд ариусахаар ирцгээсэн аж. “Хүүтэй болохыг хүссэн хүн энэ ёслолыг сахих хэрэгтэй…” гэж тэд өгүүлжээ.

Удалгүй хатан хаан Шайбья хөл хүндэрч  үзэсгэлэнтэй
хүү төрүүлсэн
нь эцгээ алдаршуулж, бурхан шашины үүргийнхээ дагуу түүний хамжлагт олныг асран хамгаалсан гэж домогт өгүүлдэг.

Үйл явдал

Архины эсрэг хуулийг АНУ-д Үндсэн хуулиар баталгаажуулжээ

1920 он: XIX зууны сүүлчээр архины эсрэг хөдөлгөөн  АНУ-д газар авсан ба “Хуурай
хууль” гэсэн нам ч байгуулагдсан байв. “Үндэстнээ архинд живүүлэхгүйн” эсрэг эмэгтэйчүүдийн байгууллагууд, сүм хийд идэвхтэй тэмцэв.

1916 он гэхэд 26 мужид архийг хориглосон хуультай болсон байлаа.
АНУ далхийн дайнд оролцож эхэлсний дараа үр тариаг аривлах үүднээс архины үйлдвэрлэлийг нийтээр зогсоох болсон байв. 1917 онд Конгресс Үндсэн
хууль энэ талаар оруулах засвараа мужуудад илгээсэн ба 1917 онд вискиний үйлдвэрлэлийг
1919 онд шар айргийн үйлдвэрлэлийг хориглуулсан байна. 1919 оны долдугаар сарын 1-нээс
АНУ-ын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааг худалдахыг хориглосон байна.
1920 оны энэ өдөр АНУ-ын Үндсэн хуулинд 18 дахь засварыг оруулан “хуурай хууль” баталгаажсан
байв. Согтууруулах ундааны хоригийг 1933 онд цуцалжээ.

Лиерпульд “Агуй” клуб нээгдэв

1957 он:  ЮНЕСКО байгууллагын
шийдвэрээр 2001 оноос эхлэн нэгдүгээр сарын 16-нд «Битлз» хамтлагийн олон улсын өдрийг
тэмдэглэж байхаар болсон юм.

Яг энэ өдөр Ливерпуль хотноо жааз хөгжмийн «The Cavern» («Агуй») гэх клуб нээгдсэн ба эндээс The
Beatles хамтлагийн дуучдын нэр алдар эхэлжээ.

Зөвлөлт ус төрөгчийн бөмбөг бүтээснээ зарлав

1963 он: ЗХУ-ын лидер Никита Хрущев улстөрөгчийн
зэвсэгтэй болсон тухай дэлхийд зарлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж