Сүхбаатар дүүргийн ИТХ өчигдөр хуралдаж, дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын даргыг шинээр томилжээ. Тус дүүргийн засаг даргаар Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Баярмагнайг томилсон бол Н.Амарсайханыг ИТХ-ын даргаар сонгосон байна. Сүхбаатар дүүргийн даргаар ажиллаж байсан Г.Төмөрбаатарыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж албан тушаалаас нь чөлөөлсөн аж. Мөн дүүргийн хэмжээнд хийсэн ажил нь хангалтгүй байсан тул ИТХ-ын даргыг ч мөн солих шийдвэр гаргажээ.
С.Отгон