Венесуэла нефтийн экспорт буурсныг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Венесуэла нефтийн экспорт буурсныг мэдээлэв

Өнгөрсөн оны дүнгээр Венесуэлагийн нефтийн экспорт өмнөх жилийнхээсээ зургаан хувиар бууран өдрийн 2,32 сая баррельд хүрчээ.

Нефтийн бүтээгдэхүүний экспорт  14 хувиар унасан байв. Тэр нь нефть боловсруулах үйлдвэрүүдэд гарсан цувал ослоос үүдэлтэй гэнэ. Экспорт буурсан ч нефть тус орны төсөвт орлогын 90 хувийг оруулж байна. ОРЕС-ийн гишүүн Венесуэла нь Латин Америктаа нефтийн томоохон үйлдвэрлэгч юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өмнөх жилийнхээ мөн үеийнхээс тус улсын нефть олборлолт дөрвөн хувиар бууран хоногтоо 2,69 сая баррельд хүрсэн байв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж