
Энэ мөрдөн байцаалтын явцад 2132 тонн хуурай сүүг хураасан ба тэднийг 2008 оны “меламины дуулиан” Хятадад дэгдэхээс өмнө үйлдвэрлэсэн байлаа.
Хөхний тээлийн насны хүүхэд бөөнөөр хордсон хэрэг 2008 оны зун Хятадад гарсан билээ. Сүүний уурагийг нэмэгдүүлэхээр меламин гэдэг бодисыг хүүхдийн тэжээлийн хуурай сүүнд нэмэж байснаас бага насны 300 мянгаад хүүхэд тэр цагаар хордлого авсан бөгөөд зургаан хүүхэд нас барсан байлаа. Меламины хортой сүүний гол үйлдвэрлэгч Sanlu компанийн хоёр дарга 2009 оны арваннэгдүгээр сард цаазлагдсан байна.
Ш.САМБУУ