Жин жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан гэгдэх “World Masters-2011” тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч сорьж буй дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн бөх Ана Карраскосаг цэвэр ялснаар медалийн тавцанд гарах эрхтэй боллоо. Тэрбээр одоо медалийн өнгөө хувиргахын төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Японы тамирчин Юүка Нишидатай барилдах юм.
С.Цэлмэг