Х.Цагаанбаатар хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хүрэл медалийн болзол хангалаа

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ОХУ-ын жүдоч Камал Хан-Магомедовыг юүко үнэлгээгээр ялснаар "World Masters-2011" тэмцээнээс хүрэл медалийн болзол хангалаа. Эхний барилдаандаа 2009 оны зуны Универсиадын аварга, Японы тамирчин Масаши Эбинумаг ялсан тэрбээр мөнгөн медалийн төлөө Испанийн Сугой Уриарте болон дэлхийн аваргын мөнгөн медальт Бразилийн Леандро Кунья нарын ялсантай нь барилдана. Сануулахад, 2009 оны дэлхийн аваргын финалд Х.Цагаанбаатар Уриартег ялж, алтан медалийн тавцанд гарч байсан бол өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар мөн л Уриартег ялснаар хүрэл медаль зүүж байлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж