С.Ням-Очир анхны ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир анхны ялалтаа авлаа

Өнгөрсөн оны есдүгээр сард Японы нийслэл Токио хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тохойдоо хүнд бэртэл авснаар харамсалтайгаар дэлхийн аваргыг орхисон С.Ням-Очир тэр цагаас хойш анхны тэмцээндээ оролцож, анхны ялалтаа авлаа. Бэртлийн улмаас багагүй хугацаанд тэмцээн, уралдаан өнжсөн тэрбээр Бакугийн татамид “World Masters”-аас эхний ялалтаа авсан нь энэ юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзэж буй тэрбээр эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Уго Леграныг цэвэр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь ОХУ-ын шилдэг бөх Мансур Исаев юм.

Мөн 60 кг-д зодоглож буй Ч.Болдбаатар эхний барилдаандаа Бразилийн бөх Фелипе Китадайг цэвэр ялжээ. Түүнийг дараагийн тойрогт ОХУ-ын жүдоч Арсень Галстьян хүлээж байна.

"World Masters" тэмцээний эхний өдөр манай есөн жүдоч Бакугийн татамид гарч барилдсанаас тав нь ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон бол бусад дөрөв нь эхний барилдаанаа ялагдсанаар тэмцээнийг орхилоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж