Цаазаар авах ялыг хуулиар хориглохыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Цаазаар авах ялыг хуулиар хориглохыг уриалжээ

Энэ онд цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай  хууль санаачлахыг  “Эмнести Интернэшнл” байгууллагаас  уриалж, мэдэгдэл хийсэн байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр Монгол Улсын тайлан хэлэлцэх явцад энэхүү ялыг түдгэлзүүлснийг сайшаан дэмжиж, цаашид энэ ялыг бүрэн халах алхмыг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөсөн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар баталсан дэлхий даяар цаазаар авах ялыг хэрэглэхээ зогсоохыг уриалсан тогтоолд манай улс анх удаа дэмжсэн санал өгсөн.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж