Сүхбаатар дүүргийн Засаг даргыг солилоо

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн Засаг даргыг солилоо

Өчигдөр орой Сүхбаатар дүүргийн ИТХ шөнө дөл болтол хуралдаж, дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын даргаа шинээр томилжээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан н.Төмөрбаатар нь өнгөрсөн онд зодоон цохионы хэрэгт холбогдож, нэг хэсэг дуулианы эзэн болоод амжсан. Намын Хяналтын хороо уг асуудлыг нь хэлэлцээд “ёс зүйн хувьд уг албан ташаалд тэнцэхгүй” гэдэг дүгнэлтийг гаргасан аж. Мөн дүүргийн ажил өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нэлээд хойгуур орсон тул үүний хариуцлагыг Засаг дарга болон ИТХ-ын дарга хоёрт хоёуланд нь үүрүүлэхээр болсон байна.

Харин шинээр томиогдсон нөхдүүдийг намын Удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу ИТХ хэлэлцэж томилжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн н.Баярмагнайг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар, н.Амарсайханыг ИТХ-ын даргаар томилсон байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж