ЭМЯ, Геронтологийн төвөөс өчигдөр “Настанд ээлтэй эрүүл мэндийн тусламж” уулзалт зөвлөгөөнийг нийслэлийн болон аймгуудын өрхийн эмнэлгийн ахлагч, гериатр эмч нар, өрхийн менежерүүдийн дунд зохион явууллаа. Тус уулзалт зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат, ЭТБХЗГ-ын мэргэжилтэн Б.Нарантуяа, Геронтологийн төвийн дарга Р.Оюунханд нар оролцжээ. Энэхүү уулзалт зөвлөгөөний зорилго нь “Настанд ээлтэй өрхийн эмнэлэг” шалгаруулах ажлын дүнг хэлэлцэж, шилдэг эмнэлгүүдийн туршлага солилцжээ. Уулзалт зөвлөгөөнд нийт 16 аймаг болон нийслэлээс өрхийн ахлагч нар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн өрхийн менежерүүд, гериатрийн кабинетын эмч нараас бүрдсэн 160 гаруй эмч мэргэжилтнүүд оролцжээ. Тэд өнгөрсөн онд хамтран ажилласан тайланг хэлэлцэж, “Ахмад настанд ээлтэй өрхийн эмнэлэг” – үүдийн шилдэг туршлагаас сонссон байна.
С.Отгон