Вакцинд хамрагдаагүй бол H1N1 –ээр өвчлөх эрсдэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Вакцинд хамрагдаагүй бол H1N1 –ээр өвчлөх эрсдэлтэй гэв

Томуугийн А хүрээний H1N1-ийн гурван тохиолдол  энэ сарын 14-нд илэрсэн. Энэ тохиолдолын нэг нь Сонгинохайрхан дүүргийн хоёр настай хүүхэд байжээ.  Уг хүүхдийн хамар-залгиурын сорьцонд А хүрээний H1N1 2009 оны цар тахлын вирус илэрсэн байна.  Одоогоор  хүүхдийн вирусын илрэл бусад илрэлээс хөнгөн байгаа бөгөөд гэрээр нь   эмчилгээ хийж байгаа аж.  Мөн тухайн голомтод эпидемиологийн шинжилгээ хийж байгаа гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Томуугийн тархалт нь  хүн амын вакцинжуулалтад хамрагдсан байдал, дархлалын түвшингээс хамаардаг аж. Тиймээс вакцинд  хамрагдаагүй иргэд H1N1-ийн халдвар  авах эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж