Зам тээврийн ослоор 27 хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 27 хүүхэд нас баржээ

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 27 хүүхэд нас барсан байна. Энэ тоог 2009 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. 2009 онд 35 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж байсан аж. Түүнчлэн өнгөрсөн онд улсын хэмжээнд 653 хүүхэд  зам тээврийн осолд өртсөн байна. Ослын шалтгааныг судлахад   жолоочийн буруугаас 23.7, эцэг эх асран хамгаалагчийн буруугаас 5, дугуйтай хүүхдийн буруугаас 0.2, явган зорчигчийн буруугаас 71.1 хувь нь гарсан байв.  Мөн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 232 нь 0-6, 333 нь 7-14, 112 нь 15-18 насныхан  байсан аж. Тиймээс иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөний дүрмийн талаар зөвлөгөө өгч байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж