Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Иргэддээ эрхийг нь олгоё

УИХ
оны өмнөхөн нэгэн хуулийг дутуу дулимагхан хэлэлцээд батал­сан нь одоо
ид дуулиан болж бай­на. Харин хуулийн төслийг бат­лах үеэр “ёолк”-доод
завгүй бай­сан хэвлэлийнхэн үүнийг нь до­лоо хоногийн дараа УИХ-ын
Байн­гын хороод хаалттай  хуралдаж эх­лүүт гэнэт мэдээд цочирдохдоо
аж­лаа хаяж сүйд болов. Угаасаа хэв­лэлийнхэн тэр чуулган дээр нь байлаа
гээд, мэдлээ гээд ч ганц саналын эрхгүй /хуулийн төс­лөөр санал өгөх
эрх нь УИХ-ын ги­шүү­дэд л хуулиар олгогдсон эрх/ тул нөлөөлөх нөлөө
байхгүй л дээ. Харин дараа нь уг хуулийн мө­рөөр авч хэрэгжүүлж байгаа
арга хэм­жээнүүд нь илүү анхаарал татаж байгаа хэрэг. Тухайлбал,
Пар­ламентын сэтгүүлчдийн хол­боо хэмээх ТББ сэтгүүлчдийг ажил хаяхыг
уриалж, үүнд нь хол­­боо­ны гишүүнчлэлтэй болон гишүүнч­лэлгүй бүх
сэтгүүлчид нэгдэв.

 Нэгдүгээрт олон улсын жишгээр бол сэтгүүлчид
ажил хаях эрхгүй цөө­хөн мэргэжлийн нэг. Дараа нь эмч, цагдаа,
армийнхан ордог бил үү. Энэ бол эдгээр гурван субек­тийн нийгэмд
гүйцэтгэж буй онц­гой үүрэгтэй холбоотой. Эмч хүн хү­ний амь насыг
хамгаалахын тө­лөө тангараг өргөсөн тул энэ алба үүргээ хувийн ямар нэг
шаардлага, хүсэл сонирхлоор хөсөрдүүлэх ёсгүй гэсэн үг. Ямар ч
тохиолдолд хүний эрүүл мэндийн манаанд цаг ямагт бэлэн байх ёстой.
Үүнтэй адил цагдаа ч бас иргэдийн амгалан тайван байдал, аюулгүй байдлыг
хамгаалах төрийн үүргийг хүлээж, тангараг өргөсөн албан хаагчид.

Харин
сэтгүүлчид бол хэдий тангараг өргөө­гүй ч нийгэмд өрнөж буй бүх үйл
явцыг цаг алдалгүй шуурхай, үнэн бо­ди­тойгоор мэдээлж байх үүргийг
хүлээснээрээ дээрх хоёроос ч илүү бэлэн байд­лыг шаарддаг билээ. Тийм
учраас дай­ны талбар луу ч хүртэл хамгийн тү­рүүнд сэтгүүлчид явдаг, амь
насаа алддаг. Ха­рин Монголын хувьд цэвэр сэтгүүл зүй, хараат бус
сэтгүүл зүйн онол болоод прак­тик сүүлийн хориод жилд л бий болж байгаа
учраас өөрийн эрх үүргийг төдий­лөн сайн ухамсарладаггүй бололтой юм.
Өм­нөх 80 жил төрийн дуу хоолой, үзэл сурт­лын зэвсэг болж ирсэн нь ч
үүн лүү түлхдэг биз.

Хоёрдугаарт сэтгүүлчид ийнхүү УИХ-ын
шийдвэрийг эсэргүүцэн ажил хаясан нь тэд хэнд харьяалагддаг вэ, ажил
олгогч нь хэн бэ гэдгийг эргэлзээтэй болгож ор­хив. Магадгүй тэд
хэвлэлийн эздийн цен­зур, дарамт шахалтыг эсэргүүцэж, эсвэл аж­лын
нөхцлөө сайжруулахаар ажил хаяж бо­лох ч лав л УИХ-ын эсрэг ажил хаялт
зар­ладаг практик манайхаас өөр оронд байхгүй байх. Үүний оронд
эсэргүүцлээ илэрхийлж, чуулганы хуралдааныг сур­вал­­жилсангүй ээ гэвэл
бас нэг хэрэг. Дээр нь Парламентын сэтгүүлчдийн хол­боо гэдэг төрийн бус
байгууллага бас эргэл­зээ төрүүлж байна. Түрүүчийн УИХ-ын үед байх,
УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэр­гүү­тэй хэдэн нөхөд парламентын
сэт­гүүлч­дийн /энэ нь парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг л гэж
байгаа болохоос биш ямар нэг зэрэг дэв ч юм уу, нэгдмэл ашиг сонирхлыг
илэрхийлэхгүй. Сэтгүүлчдийн хувьд ашиг сонирхол нь редакцийнхаа өмнө
хаана ч хэний ч мэдээгүй шинэ мэ­дээл­лийг олж нийлүүлэх, сенсаацийг
хай­хад байдаг учраас нэгдмэл ашиг сонир­хол гээч зүйл байх ёсгүй, харин
ч тус тусдаа бие даасан байхыг шаарддаг/ мэд­лэг боловсролыг
дээшлүүлэх” гэдэг шалт­гаанаар энэ холбоог анх байгуулсан юм. Харин
дараа нь УИХ-аас төсөв гаргаж, хэ­дэн сэтгүүлчдийг Африкаар аялуулснаас
өөр зүйл хийгээгүй л дээ. Тэгэхээр нөх­дүү­дийн сонирхол сэтгүүлчдийг
боловс­руу­лахад бус, өөр зүйлд байсан бололтой.

Тэгээд ч
сэтгүүлч боловсролгүй байна гэдэг редакцид л хохиролтой болохоос биш,
эрхэм гишүүн Дондогт ямар хамаа байх билээ. Тэртэй тэргүй манай хэвлэл
мэдээллийн хэрэгслийн тоо дэлхийн бусад орнуудын нийтлэг стандартаас
даруй 10-20 дахин хэтэрчихээд байхад аль ултай суурьтай мэдээлийн
хэрэгсэл, ур чадвартай сэтгүүлчийг нь сонгоод мэдээлэл хийх эрх нь
гишүүнд нээлттэй шүү дээ. 120 сая хүн амтай Япон зургаахан телевизтэй
байхад 2,7-хон сая хүн амтай Монголд 24 те­левиз ажиллаж байх жишээтэй.
Энэ олон ажлын байр нэг талаас боловсон хүч­ний дутагдалд оруулж,
чадавхид нө­лөөлж байгаа хэдий ч нөгөө талаас чө­лөөт өрсөлдөөнийг
төрүүлж байгаа би­лээ. Өөрөөр хэлбэл, хэн нь сайн, хэн муу вэ гэдгийг
зах зээл өөрийнхөө жа­маар шийднэ гэсэн үг. Тиймээс нэг эх сур­валж­тай,
ижил агуулгатай мэдээллийг дуу дуугаа авалцан тэргүүн нүүрэндээ за­лах
нь лав редакцийн ашиг сонирхол бус. Энэ утгаараа ажил хаясан сэтгүүлчид
редак­цийн ашиг сонирхлоос өөр ашиг сонирхол тээж явна гэж харагдаж бас
болно.

Хоёрдугаарт, Байнгын хороодыг хаалт­­тай хуралдуулахаар
хууль­­­­чил­сан нь хэвлэл мэдээл­лийнх­ний амыг хааж, нүдийг боо­сон
гэхээс илүү төр нь иргэ­дээсээ үйл ажил­лагаагаа нууцалж, төрийн ил тод,
тун­галаг байдлыг үгүй хийж байгаа хэ­рэг гэдгээрээ илүү ноцтой. Уг нь
сэтгүүл­чид үүний эсрэг тэмцэх ёстой байтал одоо эргээд өөрсдийнхөө
эсрэг тэмцэж эх­лээд байна. Байгаа харалгүй сум тавьс­ны гай л энэ байх.
Дэгийн тухай хуульд оруул­сан өөрчлөлтөөр Байнгын хорооны хурал­даа­ныг
хаалттай болгосныг сэтгүүлчид эсэр­гүүцсэн. Энэ ч нөлөөллөө үзүүлж,
Дэгийн хуу­линд өөрчлөлт оруулахаар УИХ-ын дар­гын захирамжаар ажлын
хэсэг гарсан бай­на. Тэгэнгүүт 10 хоногийн өмнө Байн­гын хорооны
хуралдааныг хаалттай ху­рал­дуулахаар кноп дарсан нөхдүүд эргээд
“Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах хуулийн төс­лийг өргөн барихаар”
уралдаанд орж байх жишээтэй.

Хуулинд оруулсан бас нэг өөрчлөлт нь
парламентын үйл ажиллагааг сурвал­жил­даг сэтгүүлчдийг ажилласан жил
болоод мэд­лэг туршлагыг нь харгалзаж, таваас дээш жил ажилласан
сэтгүүлчдийг УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлуулахаар аттес­татчилах
тухай. Тэгээгүйгээс шинэ ор­сон залуу сэтгүүлчид тоо баримтан дээр
алдаж, УИХ-ын гаргасан шийдвэр, бод­логыг буруу сурталчлаад байна гэнэ.
Ийм балай юм байж болох уу. Тэгж яривал хэнийг өөрийн нэрийн өмнөөс
сур­валж­лага хийх эрх олгож явуулах нь хэв­лэл мэдээллийн байгууллагын
өөрийн мэд­лийн хэрэг. Дээрх заалтаар  редакцийн хараат бус байдалд шууд
халдсан, үүгээрээ дамжуулаад хэвлэлийн эрх чөлөөнд ч бас халдаж байгаа
хэрэг. Андуураагүй бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуу­линд “Төрөөс
хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохицуулах, цензур та­вихаар хууль
гаргах, тийм байгууллага бай­гуу­ла­хыг хориглоно” гэсэн заалт бий.
Үндсэн хуу­линд ч бас иргэдийн нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, яс
үндэс, шашин шүтлэгээсээ үл хамааран чөлөөтэй хэвлэн нийтлэх, үзэл
бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байгаа. Харин бусад нь
мэргэжлийн байгууллагуудын буюу редак­цийн шалгуураар зохицуулагдах
ёс­той болов уу.

Өөрөөр хэлбэл, парламентын үйл ажил­лагааг
сурвалжилж байгаа сэтгүүлч­дийн ур чадвар, дадлага туршлага сайн муу
байх нь цэвэр редакцийн бодлого, бо­ловсон хүчний чадавхийн асуудал
гэ­сэн үг. Муу мэдээ нийтэлдэг сонин, нэвт­рүүлдэг телевиз аяндаа зах
зээлийнхээ шал­гуураар шахагдах хувьтай. Үүнд нь төрөөс оролцоод, “Нөхөр
Дулмааг ор­донд нэвтрүүл, Доржийг цааш нь” гэх эрх­гүй юм. Гэтэл одоо
УИХ-ын Хэвлэл мэдээл­лийн албанаас “Парламентын сэтгүүлчдэд ямар шалгуур
тавих тухай” хуралдаж, хэлэлцэж байна гэнэ.

2008 оны сонгуулийн
дараа УИХ-ын Тамгын газар орон тоогоо гэнэт нэмэг­дүүлж, 60-70 хүнтэй
сэтгүүлчдийн баг бүр­дүүлэхдээ нөгөө “таваас дээш жил ажил­ласан”
парламентын сэтгүүлчдийг бүг­дийг нь цуглуулан Хэвлэл мэдээллийн алба
байгуулсан билээ. Тэр нь одоо бат­лаг­даад байгаа Дэгийн хуулийн
урьд­чилгаа бэлтгэл байв. Тэгээд нөгөө УИХ-ын гишүүдийг нэг бүрчлэн
хариуцаж авсан хэвлэлийн албаныхан өдөр өн­жих­гүй мэдээ бичиж,
редакциуд руу майлд­дэг ажилтай болсон. Өөрөөр хэлбэл ма­най парламент
үүнийгээ мэдээллийн нээлт­тэй, тэнцвэртэй байдал гэж үнэлж буй бололтой
юм. Уг нь УИХ-ын Хэвлэл мэ­дээ­лийн алба гэдэг нь УИХ-ын байр суу­рийг
хамгаалж мэдэгдэл хийх, эсхүл УИХ-ын үйл ажиллагааны талаар
хэв­лэ­лүү­дээр гарсан мэдээлэлд анализ хий­х гол үүрэгтэй санагдана.
Харин бу­сад нь болоод хараат бус сэтгүүлчид, мэргэж­лийн байгууллага,
редакциудын хийх ажил байх гэж бодох юм.

Юутай ч нэг ийм учир нь
үл ойлгогдох үйл явдал өнгөрсөн өдрүүдэд болж өнгөр­лөө. Сэтгүүлчид,
улстөрчдийн хооронд бү­тэн долоо хоног хийсэн тэмцлийн үр дүнд Байнгын
хороодын хуралдааныг нээлт­тэй болгохоор хуулийн төсөл өргөн ба­рилаа.
Харин улстөрчдийн зүгээс үүнийг зөв­хөн сэтгүүлчдийн үйл ажиллагаатай
хол­боотой мэтээр харагдуулахыг зорьж байсан ч үнэн хэрэгтээ
сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гэ­хээсээ илүү төрийн
ил тод байдал, иргэ­дийн төрдөө хяналт тавих механизм, мэ­дээ­лэл авах
эрх чөлөөтэй холбоотой зүйл гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Хэрвээ
байнгын хороод хаалттай ху­рал­­даад эхлэвэл төрийн бодлого, үйл
ажил­лагаа, гаргаж байгаа бүх шийдвэр олон нийтэд хаалттай болно гэсэн
үг. УИХ-аар тө­сөв хэлэлцлээ гэхэд иргэд татварын мөнгөө хэн юунд
зарцуулж байгааг мэдэх боломжгүй болно. Оюутолгойн ордын ашиг,
Тавантолгойн нүүрс хаашаа урсаж байгааг мэдэхгүй болно. Үүнийгл олж
мэдэх, мэдээллийг дамжуулахын төлөө сэтг­үүлчид тэмцсэн хэрэг. Хэдийгээр
тэмц­лийн хэлбэр болоод хэлж байгаа үгээсээ болж өөрөөр харагдсан байж
бо­лох ч гэсэн. Сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч харин “Сэтгүүлчид хаана
бай­на, тэнд ард түмэн байна” гэж хэлсэн шүү.

Гэтэл хэдхэн
жилийн өмнө парламентын гадна байхдаа “Таны ярьж байгаа зүйл на­дад огт
таалагдахгүй байна. Гэхдээ үгээ хэлэх эрх чөлөөний тань төлөө би амиа ч
өгөхөд бэлэн байна” хэмээн ярьж бай­сан Улсын баатар Э.Бат-Үүл жишээ нь
өнөөдөр “Байнгын хороод хаалттай ху­рал­дах нь зөв” хэмээн ярьж байгаа
нь ойл­гомж­гүй байна. Мөн ардчилал, ил тод бай­дал, олон урьгалч үзлийн
төлөө 20 жил тэмцэж байгаа гэх Ардчилсан намын гишүүд, З.Энхболд гишүүн
“Сэтгүүлчид нийгмийг улстөржүүлж байна” хэмээн ярьж, УИХ дахь Ардчилсан
намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг уг хуулийн автор болоод явж байгаа нь
бас гайхал төрүүлж байна. УИХ-д Л.Чойжилсүрэн, Д.Дамба-Очир, Ц.Дашдорж
гэх мэт “үл мэдэгчид” суудал бөглөөд сууж байхад сэтгүүлчид ч гэсэн тэнд
нэвтрэх эрхтэй. “Ямар ард түмэн байна, тийм улстөрчид бай­на” гэдэг шиг
сэтгүүлчид ч гэсэн нийг­мийнхээ толь, нэг хэсэг нь. Тиймээс эрхэм
гишүүд баталсан хуулиа эргэж харах, өөрчлөлт оруулах болсон нь хэвлэл
мэдээллийнхний шахалтаас бус иргэдийн мэдээллээр хангагдах, байгуулсан
төр, сонгосон түшээддээ хяналт тавих эрх, төрийн ил тод, цэвэр тунгалаг
байдлын төлөө хийсэн алхам, алдсан алдаагаа засч залруулж байгаа хэрэг
гэж найдья.

Б.СЭМҮҮН   

2011.01.12 news.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж