Таван төрлийн эм бүртгэлээс хасагджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Таван төрлийн эм бүртгэлээс хасагджээ

Өнгөрсөн онд таван нэр төрлийн  эм, бэлдмэл албан ёсны бүртгэлээс хасагджээ. Уг эмүүдийг үйлдвэрлэгч компаниудын хүсэлтийн дагуу бүртгэлээс хассан  байна. Тухайлбал Парацетамол,  Аскорбины хүчил агуулсан Антифлю бэби,  Витамин, эрдэс бодисын нийлмэл Джунгли кидс, Ретинол + Аскорбины хүчил, витамин агуулсан Джунгли бэби, Ацетилсалицилын хүчил буюу Терапин, Флудара нэртэй эмүүд багтаж байгаа аж. Дээрх таван нэр төрлийн эмийг  АНУ, Герман улсын эмийн үйлдвэрүүд Монгол улсад нийлүүлж байжээ. Харин албан ёсны бүртгэлтэй 1891 нэр төрлийн эм бэлдмэлийг эмийн сан, эмнэлгүүдээр тусгай  заавар, жороор олгодог байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж