“Венецийн үдэш” тоглолт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

“Венецийн үдэш” тоглолт өнөөдөр болно

Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио болон дуурийн дуучин Париде Пандолфо нар өчигдөр манай улсад ирсэн. Тэд өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран “Венецийн үдэш” хэмээх гайхалтай тоглолтыг хийх гэж байна. Италийн дуучин Париде Пандолфо нь Мария Малирбаний академийг дуурийн дуучнаар төгссөн бөгөөд баритон хоолойтой юм. Тэрбээр Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийн Фигаро, Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Марчеллогийн дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн авьяаслаг жүжигчин юм.

Париде Пандолфо нь манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд энэ сарын 22-нд тоглох Ж.Пуччинийн “Тоска” дуурийн гүн Скарпьягийн дүрд тоглох юм. Өнөөдөр болох “Венецийн үдэш” тоглолтод “II matrimonia segreto”, R.Leoncavallo “Prologo” da Pagliacci, “Ave Mari”, “Danza della ore’ зэрэг дэлхийн сонгодгууд эгшиглэх аж. Сонгодог үдшийг мэдрэх тасалбар нь 15000 төгрөг бөгөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын кассаар худалдаалж байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж