Засгийн газрын тэргүүн Сү.Батболд шинэ оюутны хотхон байгуулах ажлын хэсэгтэй өчигдөр уулзсан байна. Налайх дүүргийн зүүн хэсэгт 2000 га талбайд Их, дээд сургуулийн оюутны хотхон байгуулах шийдвэр гарч багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл уг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэнд хандан Ерөнхий сайд Сү.Батболд “ Оюутны хотхоны барилгы ажил эхлэж нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн хэр нь удааширч байна” хэмээн шүүмжлэлтэй хандсан байна. Төлөвөлгөөнд тусгаснаар уг талбайд таван их сургуулийн 100 оюутны хичээлийн байр, багш, ажилчид, оюутны дотуур байр мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийн цогцолбор зэрэг багтжээ. Одоогоор тус барилга дээр Нийслэл хотод сургалт явуулдаг их, дээд сургуулийн 81,3 мянга орчим оюутан, 5,82 мянган багш, ажилчид, ШУА-ийн зургаан хүрээлэнгийн 330 гаруй мэргэжилтэн ажиллах санал ирүүлсэн байна.
Ш.Чимэг