Чингэлтэй дүүрэгт байрлах БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Рийчфилд” зочид буудлын солонгос эздийг хууль бус аргаар олсон мөнгөөр тус зочид буудлыг барьсан болон татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлжээ. Тус зочид буудлын эзэн БНСУ-ын харьяат Анжемун, Кон гэх ах дүүс БНСУ-д мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, хууль бус аргаар олсон мөнгөөрөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байх магадлалтай аж.
С.Сүрэн