Улсын бvртгэлийн ерөнхий газрын харьяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бvртгэлийн газар, нэгжvvд өнөөдөр Нээлттэй хаалганы өдөрлөгөө тус тусын байрандаа зохион явуулж байна. Өдөрлөгөөр иргэдийн санал гомдлыг сонсож, заавар зөвлөгөө өгч хуулийн этгээд, эд хөрөнгө, иргэний бvртгэл, архивтай холбоотой бvхий л төрлийн vйлчилгээг vзvvлэх аж. Тухайлбал төрсний гэрчилгээг архиваас авсан лавлагааг нь vндэслэн шинэ төрсний гэрчилгээг газар дээр нь шуурхай бичиж олгох, архивын бvх төрлийн лавлагаа , гадаад паспортын материал хvлээн авах, хvчинтэй хугацааг сунгах, иргэд байгууллагаас ирvvлсэн өргөдөл, зөрчилтэй баримт бичгийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэхийн зэрэгцээ хуулийн этгээдийн нэр баталгаажуулах, шинээр улсын бvртгэлд бvртгэх, vvсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бvртгэх, улсын бvртгэлийн гэрчилгээ олгох, хуулийн этгээдэд харилцах данс нээх, хаах тухай мэдэгдэл олгох зэрэг бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.
С.Отгон