Махны үнэ 8,8 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Махны үнэ 8,8 хувиар өсчээ

Нийслэлийн хүнсний зах,  дэлгүүрт худалдаалж буй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай   харьцуулахад 8.8 хувиар өсчээ. Харин өнгөрөгч долоо хоногоос  0.4 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал хонины мах 12.1-13.2 хувиар буюу 4160-4430,  үхрийн мах 14.6-18.2 хувиар буюу 4800-5340 , адууны мах 28.4 хувиар буюу 3480,  ямааны мах 22.1 хувиар буюу 3160 төгрөг болж тус тус нэмэгджээ.  Харин гурилын үнэ тогтвортой байгаа бөгөөд “Алтан тариа”-н задгай гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол  орос дээд гурил хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж