Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр ОХУ-ын иргэн C.В.Половинкин Сергей Ивановичид холбогдох хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхээс оноосон 6.2 жилийн ялыг хэвээр үлдээлээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Антертур” компанийн өмч болох 23 айлын орон сууцыг өөрийн өмч болгох зорилгоор баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр тус дүүргийн шүүхээс 6.2 жилийн хорих ял сонссон юм. Эл анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталжээ.
Н.Түвшин