Нийслэлийн захирагчийн албанаас энэ жил хийгдэх инженерийн шугам сүлжээний их болон урсгал засварын ажлын графикийг нэгтгэж ирэх сарын 1-нд батлуулан, мөрдөхөөр болжээ. Долдугаар сар гэхэд инженерийн шугам сүлжээний ажлыг хийж дуусгах үүргийг холбогдох газруудад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр даалгасан байна. Ирэх дөрөвдүгээр сард тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажил эхлэхэд бэлэн болгоно гэдгээ Захирагчийн албаны ажлын хэсэг мэдэгджээ. Мөн зам засварын ажлын явцад гардаг шугам сүлжээний асуудлыг шийдэх Шуурхай штабыг асаг даргын захирамжаар байгуулсан байна. Тиймээс зам засварын ажилд бэрхшээл гарахгүй гэж албаныхан үзэж байгаа аж.
Ш.Чимэг