Питр Соломон гэгч сэтгэцийн өвчтэй этгээд 2007 онд эхнэртээ хүч хэрэглэсэн хэргээр буруутгагдан Нассао суурингийн сэтгэцийн эмгэгтэй гэмт этгээдүүдийг засан хүмүүжүүлэх газарт хоригдож байх үедээ мэрэгчид эмзэг газраа хазуулсан хэмээн шүүхэд зарга мэдүүлжээ. Түүний мэдүүлсэн зарганд “Хоригдож байсан камерт нь мэрэгчид үүрлэсэн байсныг хуягууд нь мэдэж байсан. Гэсэн ч мэрэгчид үүрлэсэн хүнд нөхцөл байдалтай эвлэрэхээс өөр аргагүй болсон. Түүнчлэн хоригдож байсан газар нь эмх замбараагүй, ариун цэврийн шаардлага хангаагүй, түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж зүй бусаар харьцаж байсан” тухай бичжээ. Гэвч Нассаогийн хуульчид түүний заргыг хэрэг үүсгэх хангалттай баримт болж чадахгүй хэмээн үзэж байна.
Б. Энхцэцэг