Цаг үеийн асуудлаар албан даалгавар гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Цаг үеийн асуудлаар албан даалгавар гаргалаа

Худалдан авах ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг төсөл, арга хэмжээ бүрээр баталж, 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд бүх тендерийг зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даалгалаа.

Мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан аймаг, сумын хэмжээнд байгаа өвс, тэжээлийн нөөцөд үндэслэн тэдгээрийг татаж тээвэрлэх болон хуваарилах ажлыг оновчтой зохион байгуулан мал өвөлжүүлж, хаваржуулах, төл бойжуулах ажилд зөвхөн малчид төдийгүй сум, дүүрэг, баг, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хүчийгбүрэн дайчлан ажиллах талаар сум, дүүргийнудирдлагад зориуд анхааруулга санамж өгч,дэмжлэгүзүүлж ажиллан биелэлтэд тавих хяналтыг сайжруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Малчдыг аль болох тогтвор суурьшилтай өвөлжүүлж, хаваржуулах тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ болон зайлшгүй хэрэгцээтэй хүнс, бараа, материалын худалдааг түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллахаас гадна өвөл, хаврын цаг агаарын тохиромжгүй үед нутаг сэлгэж нүүдэллэхгүй байх талаар малчид, мал бүхий иргэдэд анхааруулга сануулга өгөх,  өөр аймаг, сумаас гэрээний дагуу отроор өвөлжиж байгаа малчдаас хууль бус татвар, хураамж нэхэх, дарамт шахалт үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах тухай Монгол Улсын Засгийн газрын албан даалгаварт өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлтэй асуудалд онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж