Түүнийг өөрийн өмч мэт үзэж болохгүй. Тантай болзоонд явахыг зөвшөөрч байвал хамт байх дуртай байна гэсэн үг. Түүнтэй цаг үргэлж утсаар ярьж, бүх дэлхийд түүнийг өөрийнхөө бүсгүй гэж харуулах гэсний хэрэггүй. Мөн түүний эрэгтэй найзуудыг тайван орхи. Хэтэрхий хартай байх түүнийг үргээж орхино шүү.
Та гэрт, дотуур байранд, хөлсний байранд ер нь хаана ч амьдардаг байлаа гэсэн заваан, бохир суудаг бол уучлашгүй алдаа болно. Учир нь найз бүсгүйд тань home party-наас үлдсэн хоосон лаазны шилнүүд, хөглөрсөн хувцас, оймснууд таалагдахгүй л болов уу? Тав тухтай орчин бүрдүүлэх нь танд ашигтай.
Эр хүн шиг бай. Та эмэгтэйчүүдийг булчин шөрмөс нь зангирсан залууд л хамгийн дуртай гэж бодож байна уу? Үгүй. Огт тийм биш. Та зөвхөн хатуу самар шиг байхад л болно.
Бүсгүйгээ найзуудтайгаа танилцуулах хамгийн нарийн ажиллагаа болно. Ердийн үед яригддаг халуухан охидийн талаарх бохир яриа үүсэх ёсгүй. Энгийн номхон байж, төвийг сахисан яриа өрнүүлэхэд бүсгүй тань ямар хүн болохыг танихад төвөггүй.
Цаг үргэлж уучлал гуйж, зөвшөөрөл авдаг зуршлаа март. Түүнээс ямар нэг зүйл хүсч байгаа бол зөвшөөрөл авах хэрэггүй. Шууд хэл.
Ихэнх эмэгтэйчүүд хартай мангас л гэсэн үг. Гэвч хардуулах шалтгаан л гаргахгүй бол зүгээр. Зөөгч бүсгүй рүү байн байн харц шидлэх, хамт ажиллаж байсан бүсгүйтэй сүрхий эелдэг мэндлэхийг тэр андахгүй. Тиймээс өөртөө гай тарихгүйн тулд үйлдэл бүрээ хянах нь зүйтэй.
Нялуун яриаг тэвч. Ихэнх насанд хүрэгчид нялх хүүхэд эсвэл хайртай амьтнаа өхөөрдөхдөө хэлээ орооцолдуулж ярьдаг. Харин эмэгтэйчүүд үүнд дургүй байдаг.
Заримдаа эрчүүд найз бүсгүйгээ ээжтэйгээ харьцуулах хандлага ажиглагддаг. Тэр өөрийн тань дэргэд ээжийг орлож чадахгүй. Түүнийг байгаагаар нь хүлээж авч бодит байдалтай эвлэр.
Түүний хажууд бусдыг дорд үзэж болохгүй. Эрчүүд анхны болзоонд бүсгүйдээ сэтгэгдэл төрүүлэх гэж хичээснээс бусадтай эвгүй харьцчих нь бий. Тиймээс эв дүйгүй зөөгч, таксины жолооч нарт бүдүүлэг хандахаас болгоомжил. Түүнд энэ бүхэн улаан гэрэл болж асч мэднэ.
Хуучин найз бүсгүйгээ бүү дурс. Урьд нь үерхэж байсан найз бүсгүйнхээ талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй.” Бид хоёр найзууд болж үлдсэн” эсвэл “ Би тэрэнтэй яах гэж уулздаг байв аа” гэсэн яриа түүнд таалагдахгүй.
Бэлтгэсэн Н.Энхээ