Өмнөдийн шинэ Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Өмнөдийн шинэ Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орлоо

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Тавдугаар сарын 9-ний Мягмар гаригт явагдсан ээлжит бус сонгуульд ялалт байгуулсан Мун Жэй Ин Ерөнхийлөгчийн тангаргаа өргөн, үүрэгт ажилдаа орлоо.

Өмнөд Солонгосын Үндэсний сонгуулийн хороо өнөөдөр /2017.05.10/ өглөө 08.09 цагт Мун Жэй Ины ялалтыг баталгаажуулснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлж байгаа юм. Ардчилсан намаас /“Тобуро”/ нэр дэвшсэн, 64 настай шинэ Ерөнхийлөгч сонгогчдын 41 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Хойд Солонгостой харилцаагаа сайжруулна хэмээн амалж байсан Мун Жэй Ин үүрэгт ажилдаа орох ёслолын үеэр хэлсэн үгэндээ нөхцөл боломж бүрдвэл Хойд Солонгост айлчлахад бэлэн байна хэмээн мэдэгджээ.

Мун нь БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж