Ялалтын парадын агаарын үзүүлбэрийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Ялалтын парадын агаарын үзүүлбэрийг цуцлав

Хагас сарын дараа болох УИХ-ын сонгууль ойртож, энэ өдрүүдэд амлалт нэхсэн, дахин амласан өдрүүдэд үргэлжилсээр.

Фашизмын Германыг ялсаны 72 жилийн ойн баярын парад Москва хотод Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлсэн.

Парадад 10400 цэрэг, байлдааны 118 машин, техник, 70 гаруй онгоц, нисдэг тэрэг оролцох ёстой байсан ч Москва хотод цаг агаарын байдал муу байгаа учраас агаарын үзүүлбэрийн хэсгийг хассан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ.

Парадад оролцохоор бэлдэж байсан онгоц, нисдэг тэргүүд буудал руу гаа буцсан хэмээн Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Тиймээс парад төлөвлөсөн цагаасаа эрт дууслаа.

Москва орчимд өчигдрөөс цаг агаар муудан, бороо, нойтон цас холилдон оржээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж