Петр Порошенко: Оросын хаант улсаас бүрмөсөн саллаа

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Петр Порошенко: Оросын хаант улсаас бүрмөсөн саллаа

Хэрэглээний үнийн улсын индекс тавдугаар сарын байдлаар өмнөх сарынхаас 1,0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15,4 хувь өссөн тухай өнөөдөр Статистикийн хорооноос мэдээллээ.

Украины иргэдэд Европын холбоо руу визгүй зорчих шийдвэрийг гаргалаа. Гэхдээ шийдвэр хараахан хэрэгжих болоогүй. Европын холбооны шийдвэрийг эхлээд Европарламентын Ерөнхийлөгч батламжилна, дараа нь Европын холбооны сэтгүүлд хэвлэснээр хүчин төгөлдөр болох юм.

Энэ хугацаа нь зургадугаар сарын 10 хавьцаа байх болов уу гэж таамаглаж байгаагаа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хэвлэлд ярьсан байна. Ингэснээр 90 хоногийн дотор Европын холбоо улсууд руу визгүй зорчино. Гэхдээ энэ визээр ажиллах эрх үүсэхгүй ажээ.

Гэхдээ визний шинэ дэглэмд Их Британи, Ирланд улсад хамаарахгүй юм.

Визгүй зорчихын тулд украинчууд Европын холбооны шаардлагыг хангасан шинэ гадаад паспорттай болох юм. Украины Цагаачлалын албаны мэдээгээр визгүй зорчих шийдвэрийг украинчууд хүлээж байсан бөгөөд 2015 оноос хойш 3.3 сая иргэн ийм паспорт авсан байна.

Европын холбооны шийдвэр гарсны дараа Петр Порошенко “Украин түүхэн газраа буцан ирлээ. Өнөөдөр бид Оросын хаант улсаас бүрмөсөн саллаа” хэмээн телевизийн “1+1” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж