Шинжаан-Уйгурт газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

Шинжаан-Уйгурт газар хөдөллөө

“USA Today” сонины спортын албаны тоймчид спортын ямарваа томоохон арга хэмжээний өмнө өөрсдийн таамгаа дэвшүүлдэг уламжлалтай.

БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит улсад өнөөдөр /2017.05.11/ өглөө үүрээр 5.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн улмаас найман хүн нас барж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэнээс гадна эд материалын ихээхэн хохирол учирсан байна.

Нийтдээ 1500 гаруй барилга объект нурсаны дийлэнх нь иргэдийн амьдардаг сууц ажээ. Орон сууц нь нурсан иргэдийн тоо 12 мянга хүрчээ. Газар хөдөлсөн нутгаас 9000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэнийг мэдээлж байна.

Хятадын Газар хөдлөлтийн төвийн мэдээгээр орон нутгийн цагаар 05.58 цагт газар хөдөлсөн бөгөөд голомт нь Тажикийн хилийн ойролцоо Кашгар тойргийн Ташкурган хавьд газрын гүнд найман километрт байжээ.

Эхний газар хөдлөлтөөс хойш таван цагийн дараа 11.22 цагийн орчим мөн Ташкурган хавьд дахин газар хөдөлсөн бөгөөд энэ удаад 4.2 магнитудын хүчтэй байжээ. Цөм нь зургаан километрийн гүнд байсан хэмээн Газар хөдлөлтийн төв мэдээллээ. Нийтдээ 80 гаруй удаа чичиргээ мэдрэгдсэн байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж