Хятад гадаад руу зугтсан 40 орчим авлигачдаа баривчилжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятад гадаад руу зугтсан 40 орчим авлигачдаа баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Хятад гадаад руу зугтсан 40 орчим авлигачдаа баривчилжээ

Арван жилийн сурагчдын амьдралын гараагаа эхлэх шалгуур болох элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-наас гурван өдөр орон даяар үргэлжилж, дууслаа.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль аван гадаад улс орон руу зугтсан хүмүүсийг гадаад орноос баривчлан авчрах шийдвэрийг Хятадын эрх баригчид хоёр жилийн өмнө гаргасан. Энэ хэргийн явцын талаарх мэдээллийг анх удаа олон нийтэд зарласан байна.

Нийт 100 хүний нэр бүхий жагсаалтыг гаргаснаа өнөөдрийг хүртэл 40 хүнийг АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг улс орноос баривчлан авчирчээ. Хятадын хуулийн байгууллагынхан энэ ажиллагаагаа Интерполын дэмжлэгтэйгээр хийж байгаа юм.

Баривчлагдсан 40 хүнээс 15-д нь ял оноож, хоёр сэжигтний гомдлыг хүчингүй болгож, нэг сэжигтний хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хүмүүсийн хэргийг шалган байцааж байгаа ажээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Очирт 2017-05-12 124.158.109.140

Манайхан гадаадыг дууриадагсан даа Харин энэ бол улс орны хувьд дууриаж болох туршлага байна