iPhone-ийн борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

iPhone-ийн борлуулалт буурчээ

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн төлөө саналаа өгч дууслаа.

Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч байр сууриа олон жилийн турш хадгалж байсан iPhone загварын гар утасны борлуулалт буурчээ.

Apple компани энэ оны эхний гурван сарын хугацаанд 50.8 сая ширхэг iPhone зарсан ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар бага iPhone гар утас худалдсан үзүүлэлт аж.

iPhone гар утасны борлуулалт буурсан нь хэрэглэгчид энэ гар утасны дараагийн загвар гарахыг хүлээж байгаатай холбоотой хэмээн тус компанийн тэргүүн Тим Күүк мэдэгдсэн байна.

iPhone-ийн борлуулалтын хэмжээ буурсан боловч борлуулалтын орлого нь 1 хувиар өсч 33.2 тэрбум долларт хүрсэн аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж