Сөүлийн ерөнхийлөгчид пуужингаар “мэнд дэвшүүлэв” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сөүлийн ерөнхийлөгчид пуужингаар “мэнд дэвшүүлэв”

Хуучирсан мэдээ: 2017.05.14-нд нийтлэгдсэн

Сөүлийн ерөнхийлөгчид пуужингаар “мэнд дэвшүүлэв”

“Оскар”-ын шагналт жүжигчин Натали Портман өчигдөр 31 нас хүрчээ.

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин албан үүргээ хүлээж авсанд Пхеньяны талаас баллистик пуужингаар “мэнд дэвшүүлжээ.” Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньянтай харилцааг зөөлрүүлэх бодлого баримтлахаа мэдэгдсэн.

Хойд Солонгос  баруун хойд хэсгийн Кусон хотоос харвасан пуужин Япон тэнгист унасан байна. Японы албаныхны мэдээлснээр Хойд Солонгосын пуужин эргээс 400 км орчим зайд тэнгист унажээ. Энэ нь шинэ төрлийн пуужин байх магадлалтай гэдгийг шинжээчид онцолж байна.  

Хойд Солонгос энэ онд хэд хэдэн удаа баллистик пуужингийн туршилт хийсэн нь олон улсад түгшүүр төрүүлж, АНУ-тай зөрчлийг нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, Пхеньян өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр баллистик пуужин туршсан нь амжилтгүй болж хөөрмөгцөө дэлбэрчээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

"Болор дуран"-аар шалгав.