Орчин үеийн амьдралын хэв маяг илүү минималист чиглэл рүү давамгайлах болсон. Үүнийгээ дагаад гэр орны тавилга хүртэл нэг дор олон зүйлийг багтаан цомхон байх болжээ.
Энгийн нэг кофены ширээг доороо хөргөгчтэйгээр зохион бүтээсэн байна. Ингэснээр та буйдан дээрээ тухлангаа тв үзэж суухдаа хөргөгчнөөс юм авахаар босох ч хэрэггүй болжээ.
Sobro Cooler Coffee Table нэртэй энэхүү ширээг та онлайн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.