Гадаад секторын IV зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Гадаад секторын IV зөвлөгөөн болно

Гадаад харилцааны яам, Монгол банк хамтран “Макро бодлогын асуудал”  Гадаад секторын IV зөвлөгөөнийг энэ сарын 17-нд зохион байгуулахаар болжээ.  Зөвөлгөөнөөр Монголбанкнаас гадаад секторын талаар баримталж буй бодлого, төсвийн тогтвортой байдал, Монгол улсын гадаад худалдааны бодлого, Монгол улсын хөгжлийн дунд хугцааны бодлого, макро бодлогын асуудлууд, эрдэс баялгын салбарын дунд хугцааны хандлага, макро эдийн засгийн болзошгүй эрсдэл 2011 он, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр холбогдох газрын сайд, дарга нар илтгэл тавих аж. Зөвлөгөөнд ГХ-ны сайд Г.Занданшатар, ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарын албаны хүмүүс илтгэл тавих юм.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж