Ники Минажийг дуурайсан охин цахим ертөнцийн од болжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Ники Минажийг дуурайсан охин цахим ертөнцийн од болжээ

“Face sounds familiar kids” буюу хүүхдүүдэд зориулсан “Яг түүн шиг” телевизийн шоуны оролцогч, филиппин охин Аура Бригэла Америкийн дуучин Ники Минажийн дүрийг бүтээснээр цахим ертөнцөд од болж байна.

Аура Бригэла 14 настай. Ники Минажид хувирсан түүнийг бичлэгийг дөрөвдүгээр сарын 9-нд Youtube-д тавьсан даруй дунджаар 1.5 сая хүн үзжээ.

Филлипин улс хүүхдэд зориулсан “Яг түүн шиг” шоуг 2017 оны эхээр зохион байгуулж эхэлжээ.

“Your Face Sounds Familiar” шоу нь дэлхийн 40 орчим улсад албан ёсны эрхтэйгээр цацагддаг.

Өнгөрсөн хугацаанд алдарт дуучин Ники Минажийн дүрийг олон орны дуучид бүтээжээ. Тэдний дунд Монголын дуучин Б.Амархүү бий. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны анхны дугаарт оролцохдоо Ники Минажийн дүр хувирсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж