Майкл Жексоны охин кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны охин кинонд тоглоно

Эрүүл мэндийн яамны “Мэдээлэл сургалтын төв”-д “Эрүүл мэнд-Эрхэм баян” цуврал хэлэлцүүлгийн хаалт өнөөдөр боллоо.

Попын хаан Майкл Жексоны охин өөрөө өөрийгөө олсон бололтой. 19 настай Пэрис Жексон Нэша Эдгертон найруулагчийн бүтээсэн кинонд тоглохоор болжээ. Тус киноны нэрийг одоогоор нууцалж байна. Гэхдээ кино нь ид шидийн ертөнцийн тухай өгүүлэх юм. Киноны гол дүр нь залуу бизнес эрхлэгч (Дэвид Ойелоуо) дампуурлыг ирмэгт ирж, улмаар компаниа аврахын тулд төрөл бүрийн арга сүвэгчилдэг. Нэг удаа тэр энэ хорвоо дээр өөр ертөнц байдаг гэдгийг мэдэж, түүний хайж эхэлдэг тухай кино өгүүлнэ.

Пэрис Жексоны хувьд энэ нь маш том боломж. Урьд нь тэрбээр “Fox” телевизийн “Одод” телевизийн олон ангит кинонд дүр бүтээж байсан удаатай.

Залуу Пэрис олон жил өөрийгөө хайж явсан. Тэрбээр жилийн өмнө юу ч сонирхдоггүй, сэтгэцийн эмчилгээнд явж, архинаас гаргах эмчилгээ хийлгэдэг байжээ. Гэхдээ тэр он гарснаас хойш сэтгэцийн өвчтэйгөө тэмцэж эхэлсэн нь энэ юм байна. Пэрис 2017 он гарснаас хойш IMG Models загварын агентлагтай гэрээ байгуулж, улмаар Холливудын ертөнцөд өөрийгөө таниулах анхны алхамаа хийж эхэллээ. Тэрбээр сэтгэцийн асуудалтайгаа тэмцэж чадна. Үүнд ажил хөдөлмөр нь чухал нөлөө үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж