Ким Чен Ун караокедах дуртай

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун караокедах дуртай

Францад парламентын сонгуулийн эхний шатанд зүүний үзэл баримтлалт нэр дэвшигчид тэргүүлсэн тухай сонгуулийн хороодоос өчигдөр мэдээлжээ.

NBA-ын тоглогч асан Деннис Родман “насан туршийн минь найз” гэж тодотгосон Ким Чен Уны талаар “Dujour” сэтгүүлд ярьжээ. Түүний хэлснээр Хойд Солонгосын удирдагчийн хобби нь караоке дуулах, бас тэр киноны хөгжимд дуртай, ширээний теннис сайн тоглодог гэнэ.

Түүнчлэн АНУ-ыг үзэн яддаггүй, цөмийн зэвсэг хэрэглэх бодолгүй гэж Родмэн ярьсан байна. “Өөрийнхөө итгэлт хүмүүсийн дунд бол тэр жирийн л нэгэн. Тоглоом наргиан хийж, сагс, ширээний теннис, бильярд тоглох дуртай. Бас 80-аад оны америк хөгжимд дуртай. Тэдгээр дуртай дуунуудаа караокед дуулдаг. Кимд 13 охидын бүрэлдэхүүнтэй хийлийн хамтлаг бий. Тэр өөрөө микрофоноо бариад, харин охид аялгууг нь тоглодог. Ким “The Doors” болон Жими Хендриксийн дуунд дуртай. Намайг анх удаа очиж байхад амьд хөгжмийн хамтлаг бүтэн дөрвөн цагийн турш хоёрхон дуу тоглож байсан. Тэр нь “Rocky and Dallas” киноны дуу байсан юм” гэж тэр ярьжээ.

Деннис Родмэн өөрийгөө Хойд Солонгосын удирдагчтай тун ойр дотно харилцаатай гээд, Кимийн охин Ким Жу-эг тэвэрсэн анхны гадны хүн гэдгээ ч хэлжээ. “Би түүний гэр бүлийнхнийг бүгдийг мэднэ. Охиныг нь хүртэл тэвэрч байлаа. Надаас өмнө өөр ямар ч эр тэвэрч байгаагүй. Гэрэл зураг ч бий. Би Родмэн гэсэн жижиг өмсгөлөө охинд нь бэлэглэсэн. Ким Чен Ун, түүний эхнэр, охин, бас би гээд маш олон гэрэл зургуудыг би нууц авдартаа хадгалчихсан” хэмээсэн байна.

Деннис Родмэн 2013 оноос хойш нийт зургаан удаа Хойд Солонгост зочилжээ. Харин хамгийн сүүлд саяхан очихдоо улс төрийн сэдвээр анх удаа ярилцсан гэнэ. “Ким Чен Ун АНУ-тай энхийн гэрээ шинээр байгуулах хүсэлтэй. Цөмийн зэвсгийг зөвхөн хамгаалалтын үүднээс байлгадаг. Зэвсэг болгон ашиглах бодолгүй” гэж Родмэн ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж