Инстаграмаар мөнгө “хүүлэгчид”

Хуучирсан мэдээ: 2017.04.07-нд нийтлэгдсэн

Инстаграмаар мөнгө “хүүлэгчид”

“Genting Berhad” нь засгийн газрын болон корпорацийн бонд, орд газруудын лицензын өрийг худалдан авч, худалдаалдаг юм.

Жек Моррис ердөө 26 настай. Найз бүсгүй Лорен Баллен 24-тэй. Тэд Инстаграмын өнөө цагийн хамгийн алдартай аялагчид.

Дэлхийг тойрон аялах залуу хосууд Инстаграм дахь гэрэл зургийн цуглуулгадаа элдэв брэнд, аялал жуулчлалын газруудын ганцхан агшин харуулсан гэрэл зураг оруулсныхаа төлөө сард зургаан оронтой тоогоор хэмжигдэх мөнгө олдог. Тэд тус тусдаа аяллын блог хөтөлдөг, тэдний Инстаграм хуудас хамтдаа гурван сая гаруй дагагчтай болжээ.

Жек Моррис Английн Манчестераас гаралтай, Do You Travel гэх блог хөтөлдөг, харин Лорен Австралид төрж өссөн, Gypsea Lust гэх блогийн эзэн гэнэ.

Саяхан нэг жилийн ойгоо тэмдэглэсэн дурлалт хосууд хоёул аялж яваад Фижид анх танилцжээ. Одоо тэд Индонезийн Бали аралд амьдардаг гэнэ.

Жек Инстаграмд ганцхан пост оруулж, хөлсөнд нь 9000 ам.доллар авч байжээ. Харин Лорен хамгийн их нь 7500 ам.доллар нэг удаадаа олсон гэнэ. Ер нь хамгийн доод ханш 3000 ам.доллар байдаг гэж Жек “Cosmopolitan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Дээр нь, олон улсын брэндүүдтэй чамлахааргүй дүнтэй гэрээ хийдэг гэнэ. Жишээ нь л гэхэд, Жек саяхан гар утасны компанитай 35 мянган ам.долларын гэрээ хийж, хариуд нь хоёр өдрийн зураг авалтад оролцоод, Инстаграмдаа 5 зураг оруулжээ.

Хоббигоороо хялбархан мөнгө олдог хосууд одоо Кенид аялж яваа. Сэтгэл хөдлөм, дурлам сайхан,басхүү атаархмаар гэрэл зургуудаа Инстаграмдаа оруулсаар л яваа.

Тэд бол алдартай аяллын блоггерууд. Жек 26 настай, харин Лорен 24 настай. Тэдний сарын орлого зургаан оронтой тоогоор хэмжигдэнэ.

Тэд бол алдартай аяллын блоггерууд. Жек 26 настай, харин Лорен 24 настай. Тэдний сарын орлого зургаан оронтой тоогоор хэмжигдэнэ.

Хосууд 2016 оны гуравдугаар сард Фижид анх танилцжээ. Тэд саяхан нэг жилийн ойгоо тэмдэглэсэн гэнэ.

Жек 17 настайдаа сургуулиа хаяж, хивс угаадаг ажил хийдэг байжээ. Харин 21 настайдаа бүгдийг орхиод, Бангкок хүрэх нэг талын тийз захиалаад аяллаа эхлүүлсэн гэнэ.

Жек 17 настайдаа сургуулиа хаяж, хивс угаадаг ажил хийдэг байжээ. Харин 21 настайдаа бүгдийг орхиод, Бангкок хүрэх нэг талын тийз захиалаад аяллаа эхлүүлсэн гэнэ.

Аялж явахад нь түүний хадгаламж дахь мөнгө шавхагдах үед тэр Инстаграмыг мөнгө олж болох хялбар боломж гэдгийг олж харжээ. Ингээд тэр аяллын брэндүүдийн зургийг сошиал хүрээнд түгээдэг бяцхан бизнесээ эхлүүлсэн байна.

Энэ дагуу Фижи рүү очоод Лорентэй танилцжээ. Лорен ч мөн ижил зорилготой тэнд очсон байв. Хоёул аялалд дуртай, аяллын ангуучид байсан тул төвөггүй биенээ ойлголцжээ. “Бид эхний өдрөөсөө л маш хялбар ойлголцсон. Тэр аяллын туршид бие биеэсээ хором ч холдоогүй. Фижид хоносон сүүлийн шөнө би түүнээс хамтдаа Бали явахыг хүссэн. Тэр минь зөвшөөрч, өнөөдрийг хүртэл бид хамт яваа” гэж Жек ярьжээ.

Тэд олон сайхан газраар аялжээ. Тэдний нэг нь Тайландын Пхукет арал дээрх модон дунд орших тансаг вилла.

Тэд саяхан Лорений 24 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр Кени рүү аялжээ. Тэнд хосууд анааштай хамт өглөөний цайгаа уусан гэнэ.

Мөн Газар дундын тэнгис орчмын олон газраар аялсны нэг нь Санторини.

Аялаагүй үедээ тэд хамтдаа Балид амьдардаг.

Тэдний Инстаграм хуудсандаа зураг нийтлэх хамгийн доод ханш 3000 ам.доллар.

Жек олон улсын олон брэндтэй хамтарч ажилладаг. Нэг удаа Инстаграмд таван зураг оруулсныхаа шанд 35 мянган ам.доллар авч байжээ.

Жек олон улсын олон брэндтэй хамтарч ажилладаг. Нэг удаа Инстаграмд таван зураг оруулсныхаа шанд 35 мянган ам.доллар авч байжээ.

Гар утасны камераар хэрхэн яаж ийм гоё агшинг дурандаа буулгадаг тухай асуухад Жек “MacBook Pro дээрээ LIghtroom ашиглан зургаа засварладаг” гэж хариулжээ.

Гар утасны камераар хэрхэн яаж ийм гоё агшинг дурандаа буулгадаг тухай асуухад Жек “MacBook Pro дээрээ LIghtroom ашиглан зургаа засварладаг” гэж хариулжээ.

Анх удаа блог хөтөлж буй шинэ блогерруудад хандан Жек “Битгий ихийг төлөвлө. Явмаар байгаа бол нэг л өглөө хаа нэг тийшээ хүрэх нэг талын тийз, эхний шөнөө хонох буудлын өрөө захиалчихаад цүнхээ үүрээд л гар. Нийтэч байж, шинэ хүмүүстэй уулз” гэж зөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж