Тав, зургадугаар сард болох барилдаанууд

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Тав, зургадугаар сард болох барилдаанууд

Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын өмнө буюу тав, зургадугаар сард дараах барилдааныг зохион байгуулах ажээ. Барилдааны хуваарийг танилцуулъя. 

  • Тавдугаарсарын 20-ны 14 цагаас Баянхонгор аймгийн харьяат, П.Аюуш арслангийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 
  • Тавдугаар сарын 21-ний 14 цагаас Архангай аймгаас төрсөн ‘Аймгийн цолтой бөхчүүдэд’ хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, 
  • Тавдугаар сарын 28-ны 14 цагаас ИНЕГ-ын нэрэмжит Аварга цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно…

 

  • Зургадугаар сарын 03-ны 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан, 
  • Зургадугаар сарын 04-ний 12 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн хаалтын барилдаан, 
  • Зургадугаар сарын 10-ны 14 цагаас Чингэлтэй хайрханы хишиг Чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан, 
  • Зургадугаар сарын 17-ны 14 цагаас цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам тус тус болно. 

Жич: Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрүүд давхцаж буй шалтгаанаар мөн МҮБХ наадмаас наадмын хооронд Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 20 гаруй барилдаан зохиох төлөвлөгөөгөө биелүүлсэн тул 25-нд болохоор хуваарьт тусгагдсан байсан Наадмын сорилго барилдаан цуцлагджээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж