С.Гантогоогийн амьдралаар баримтат кино бүтээжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Гантогоогийн амьдралаар баримтат кино бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

С.Гантогоогийн амьдралаар баримтат кино бүтээжээ

Хятадад 2008 оноос хойш анх удаа зээлийн хүү буурсанд АНУ-ын Холбооны нөөцийн банкны дарга Бэн Бернанке ихэд болгоомжилж байгаагаа саяхан мэдэгдсэн билээ.

БНСУ-ын “Монтант” хамтлагийн дуучин С.Гантогоог андахгүй хүн үгүй. Тэрбээр солонгос улсад ажиллахын зэрэгцээ өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тууштай тэмцэж, эх орныхоо нэрийг гаргаж яваа авьяаслаг залуу билээ. 

Түүнчлэн, С.Гантогоо “Яг түүн шиг2” шоунд тун амжилттай оролцож, Монголын үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм. Мөн тэрбээр тус шоуны тав дахь удаагийн дугаарт Энэтхэг киноны алдарт дуу “Жимми жимми” дууг дуулан Rita Oberoi-н дүрд чадварлаг хувиран шилдэг оролцогчоор шалгарч, анхны ялалтаа байгуулсан. 

Харин зургаа дахь удаагийн дугаарт  УИХ-ын гишүүн, Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” дууг дуулсан. Шоуны үеэр тэрбээр “Зүүдэнд уяатай аав дуу”-г хоёр жилийн өмнө хорт хавдраар хорвоог орхисон аавдаа зориулан дуулсан” хэмээн тайзнаа нулимс унагасан юм. Тэгвэл түүний амьдралаар хийсэн баримтат кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. 

Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи түүний амьдралаар баримтат кино хийж байгаа аж. Энэ талаар С.Гантогоо нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа  “Сөүл хотод Гадаад иргэдийн урлаг, соёлын төв гэж бий. Тус төвийн захирал, найруулагч Сон Су Хи миний тухай “Ганаагийн түүх” нэртэй баримтат кино  бүтээж буй. 

Киног хийж эхлээд тав, зургаан сарын хугацаа өнгөрч байна. Солонгост зураг авахуулаад дуусчихсан. Ирэх зургадугаар сард Хөвсгөл аймагт очиж зургаа үргэлжлүүлэн авна. Ирэх наймдугаар сард Солонгосын үзэгчдэд хүргэх юм билээ.

Есдүгээр сараас олон улсын кино наадмуудад оролцуулна гэсэн. Солонгост хоёр сая гаруй гадаадын иргэн ажилладаг. Хэдийгээр хар ажил хийхээр очсон ч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болно гэдгийг л харуулах зорилготой кино” хэмээн ярьжээ.

"Болор дуран"-аар шалгав.