54 дэх улирлын сүүлчийн ”Хунт нуур”

Хуучирсан мэдээ: 2017.05.13-нд нийтлэгдсэн

54 дэх улирлын сүүлчийн ”Хунт нуур”

Олон залгуурын утас овоорч, эргэн тойрны тав тухыг алдагдуулдаг байсан үе ард хоцорч, утасгүй технологийг хүмүүс амьдралдаа өргөн хэрэглэх болсон.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 54 дэх улирлын сүүлчийн П.И.Чайковский балетыг өнөөдөр /2017.05.13/ 17 цагаас тоглох гэж байна.

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл ‘Хунт нуур’ балетыг УДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож УДБЭТ-ын хамт олон 2015 оны зургадугаар сард үзэгч олон та бүхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

‘Хунт нуур’ балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд ‘Хунт нуур’ нь ‘балет’ хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн.

‘Хунт нуур’ балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстр Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Мөн тоглолтын үеэр “Хунт нуур” балетыг анх тоглогдоход нь үзсэн анхны нэг үзэгчид энэ улирлын хамгийн сүүлийн ‘Хунт нуур’ балетыг үнэгүй үзэх эрхийг бэлэглэх гэнэ.

“ХУНТ НУУР” БАЛЕТЫН ГОЛ ДҮРҮҮДЭД:

  • Одетта- Б.Саруул /СТА/
  • Оделлия- О.Анужин / СТА/
  • Зигфрид- А.Эрдэнэболд /СТА/
  • Ротбарт- Б.Пүрэв-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж