Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн өмчийн 14, хувийн хэвшлийн 9 нийтдээ 23, ерөнхий боловсролын сургуулийн 28 хичээлийн байр, төрийн өмчийн 17, цэцэрлэгийн 19 бүгд 47 барилга байгууламж байна. Эдгээрт барилгын чанар, аюулгүй байдал, хүчин чадал, ашиглалт түүний хичээл сургалтын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа байдалд хяналт шалгалт хийжээ. Төрийн амчийн 30-р сургууль үүний зэрэгцээ төрийн бус өмчийн 9 ерөнхий боловсролын сургуулийн зориулалтын барилгагүй, зориулалтын бус барилгыг түрээсээр ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Олон зөрчил дутагдал илэрсэн, хамгийн анхаарал татсан асуудал сургуулиудын байрны талаар болон сургалтын хүчин чадлын талаарх асуудал байжээ.
М.Дэлгэржаргал