Монголбанкинд 2.2 тонн алт тушаажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголбанкинд 2.2 тонн алт тушаажээ

Хуучирсан мэдээ: 2017.04.06-нд нийтлэгдсэн

Монголбанкинд 2.2 тонн алт тушаажээ

Канадын Гран При тэмцээнд гайхалтай ялалт байгуулсан Формула 1-ийн нисэгч Льюс Хамилтоныг үзэсгэлэнт найз бүсгүй Николь нь хэдэн мянган үзэгчдийн өмнө халуун үнсэлтээр шагнажээ.

Монголбанк оны эхний 3 сарын байдлаар нийт 2.2 тонн алт дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Уг өсөлт оны эцэс хүртэл хадгалагдсан тохиолдолд Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах буюу одоогийн зах зээлийн ханшаар валютын нөөц 880 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой юм.

Алт тушаалт нэмэгдэж байгаатай холбогдуулан валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 1 тонн гаруй алтыг өнгөрсөн долоо хоногт цэвэршүүлэх арга хэмжээг авсан байна. Ингэснээр валютын нөөц 41 сая ам.доллараар энэ долоо хоногт нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Цаашид Монголбанк худалдан авсан алтаа цэвэршүүлэх тухай бүрт нөөц энэ хэмжээгээр өсөх юм.

Сануулахад Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

gtrf 2017-04-06 41.85.161.161

\n\nАнхаарал тулд\nСайн байна уу,\nБид Христэд итгэгч зээлийн саналыг төлөөлдөг.\nДэлхийн ядуурал, банкны гадуурхалтай тэмцэхийн тулд бид дараахь үйлчилгээг санал болгож байна:\n- Арилжааны зээл\n- Хувийн зээл\n- Санхүүжилтийн зээл\n- Үл хөдлөх хөрөнгийн зээл\nЗээлийн хүүний түвшин нь бүхэлдээ 3%, зээлийн санал нь маш энгийн байдаг. Хүсэлт гаргаснаас хойш 72 цагийн дотор хүсэлтийг гаргуулан авах боломжтой.\nӨнөөдөр бидэнтэй холбоо бариарай.\nХолбоо барих:\nWhatsApp: +330644664081\nvicentiasolara@gmail.com\nvicentiasolara@gmail.com